Дуудлага мэдээлэл 27,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна
Нийслэлийн Онцгой байдлын газрын 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр цахимаар зохион байгуулагдлаа. Цахим хуралд НОБГ-ын даргын зөвлөл, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн удирдлагууд, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид оролцсон юм.
Он гарсаар байгууллагын дотоод журмыг шинэчлэн баталж, нийслэлийн Онцгой байдлын газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар газрын даргад зөвлөх эрхтэй “Биеийн тамир спортын зөвлөл”, “Гэр бүлийн зөвлөл”, “Эмэгтэйчүүдийн зөвлөл”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл”, “Соёл урлаг, соён гэгээрүүлэх зөвлөл”, “Ахлагчийн зөвлөл”-ийг байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэн ажиллаж байна.
Мөн нийслэлийн хэмжээнд тохиолдсон 908 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар алба хаагчид ажиллаж, 641 хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 41 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад дуудлага мэдээлэл 27.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.