Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулна

Тодруулбал, дээрх тогтоолын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаар ахлуулсан Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг татан гаргах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллажээ.
Хөвсгөл нуурын бохирдлыг багасгах цогц ажлын хүрээнд эхний ээлжинд Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарахаар төлөвлөж байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн байна.
Хөвсгөл нууранд нийтдээ 50 гаруй машин, техник живсэн гэсэн тооцоо гарчээ. Эдгээр машин, техникийг татан гаргахгүй бол шатахуун нь нууранд асгарч, Хөвсгөл нуурыг бохирдуулах эрсдэл үүсэх юм.
Иймд уг ажлыг Онцгой байдлын ерөнхий газар хариуцан гүйцэтгэх юм байна.