Ойгон нуурын мөс цөмөрч 143 үхэр живжээ


Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн 10 өрхийн 143 үхэр Ойгон нуурны мөс цөмөрсний улмаас живсэн байна.
ОБЕГ-ын алба хаагчид живсэн үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг гүйцэтгэж байгаа бөгөөд өчигдөр 40 цооног гарган 44 үхрийн сэг зэмийг татан гаргажээ.
Өнөөдөр алба хаагчид ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа ыөгөөд нуурын мөсний зузаан60-80 см байгаа нь ажиллагаанд хүрдрэл учруулж байгаа аж.
Мөн мэргэжлийн байгууллагуудас нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа учраас малаа нуур өөд бэлчээхгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ