“Грэмми 2020”-ийн талаар мэдэх ёстой зүйлс

“Грэмми 2020”-ийн талаар мэдэх ёстой зүйлс
62 дахь удаагийн Грэмми хөгжмийн наадам болоход ердөө хэдхэн хоног үлдээд байна. Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг, нэр хүндтэй тус наадмын талаар таны мэдвэл зохих зүйлсийг хүргэе. 

Грэмми хаана болох вэ?
Грэмми хөгжмийн наадам нэгдүгээр сарын 26-нд АНУ-ын Лос-Анжелес хотын “Staples Center”-д болох юм.
Грэммиг шууд үзэх боломжтой юу?
Хөгжмийн наадам CBS сувгаар шууд хүрэх юм. АНУ-д оршин суугчид болон тус сувгийн үзэх боломжтой хүмүүст энэ хамаатай. Мөн Грэмми наадмын албан ёсны YouTube суваг, Hulu+ Live TV-ээр шууд дамжуулах аж. Мэдээж твиттерт та Грэммиг дагадаг бол мэдээллийг цаг тутамд шуурхай авах боломжтой.  
“Грэмми 2020”-ийн талаар мэдэх ёстой зүйлс
Тайзан дээр ямар уран бүтээлчид үзүүлбэр үзүүлэх вэ?
Грэммигийн тайзан дээр дуугаа эгшиглүүлэх уран бүтээлчдийн нэрс Ариана Гранде, Билли Айлиш, Лиззо, Камила Кабелло, Деми Ловато зэргээр цуврах болно.
“Грэмми 2020”-ийн талаар мэдэх ёстой зүйлс
Грэммиг хэн хөтлөх вэ?
62 дахь удаагийн Грэмми хөгжмийн наадмын хөтлөгчөөр дуучин Алиша Киз сонгогдсон. Тэрбээр мөн өмнө жилийн наадмыг хөтлөн явуулж байсан юм.
“Грэмми 2020”-ийн талаар мэдэх ёстой зүйлс
Ямар уран бүтээлчид нэр дэвшсэн бэ?
Оны шилдэг цомог, оны шилдэг бичлэгт реппер Lil Nas X нэр дэвшсэн бол оны шилдэг дуу төрөлд Билли Айлиш, Лэди Гага нар тод сонсогдож байна. Харин оны шилдэг уран бүтээлчид Билли Айлиш, Lil Nas X нарын залуу уран бүтээлчид цойлж явна. Улмаар жагсаалт цааш хөврөх болно.
Оны шилдэг шинэ уран бүтээлчээр хэн тодрох бол?
Lil Nas X, Билли Айлиш, Мэгги Рожерс, Лиззо ба бусад... Хэн хамгийн том ялагч нь байх бол?
“Грэмми 2020”-ийн талаар мэдэх ёстой зүйлс
BTS дахин үзүүлбэр үзүүлэх үү?
Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Өмнөд Солонгосын супер хөвгүүдийн хамтлаг BTS энэ жилийн наадамд оролцож, үзүүлбэрээ үзүүлэх нь тодорхой болсон. Тэд одоо эргэн ирэлт, шинэ цомог, аялан тоглолт гээд тун завгүй байгаа ч Грэммигийн тайзан дээр хэрхэхийг харах л үлдлээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ