Франц хэлнээ Монголын уран зохиолын түүвэр хэвлэгдлээ
Франц хэлээр хэвлэгдэн, уншигчдад хүрдэг “Jentayu” сэтгүүл шинэ дугаартаа Монголын орчин үеийн уран зохиолын бүтээлүүдээс түүвэрлэн нийтэлжээ.
Парис хотод хэвлэгдсэн тус дугаарт Ч.Галсан, С.Оюун, Б.Догмид, Г.Мэнд-Ооёо, Ц.Түмэнбаяр, Д.Батжаргал, Х.Байыт, Г.Бямбажав, Ц.Бавуудорж, М.Уянсүх, Г.Аюурзана, Б.Эрдэнэсолонго, П.Батхуяг, Б.Ичинхорлоо, Ц.Доржсэмбэ, Б.Цоожчулуунцэцэг, Б.Золбаяр, О.Мөнхнаран, Д.Эрдэнэзулай, Ц.Ариунтуяа нарын зохиолчдын шүлэг, өгүүллэг, эсээ нийтлэл багтжээ.
Монгол орны соёл, зан заншил, уламжлал шинэчлэл, өөрчлөлт хувьсал, ялгарах онцлог тэргүүтнийг олон өнгөөр илэрхийлсэн Монголын Соёл яруу найргийн академи тус дугаарыг бэлтгэх ажилд бүтэн жилийн турш хамтран ажилласан бөгөөд үндэстний оюун сэтгэлгээний бүтээлүүдийг франц хэлт уншигчдад хүрэхэд бэлэн болсон гэнэ.