Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 16,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Ахуйн гал түймрийн хор уршгийг таниулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга замыг сурталчилах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлд уриалан иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд аяны зорилго чиглэгдэж, энэ хугацаанд цуврал видео, зурагт постер зэрэг нийт 80 контент бүтээж олон нийтэд хүргэж ажилласан нь давхардсан тоогоор 1,9 сая мянган иргэнд хүрсэн байна.

2020 оны мөн үетэй харьцуулахад нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 16,9 хувиар, иргэдийн өмч хөрөнгөд учирсан хохирол 18,4 хувиар, нас барсан иргэд 5,8 хувиар тус тус буурсан дүнтэй байна