Шинэ яамдын ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томиллоо

Тиймээс Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинэ яамдын бүтцийг баталсан юм. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болсон юм. Харин Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр одоогийн Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалыг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нарыг тус тус томилж, ажиллуулахаар болов.