Улаан загалмай нийгэмлэгээс 50,000 ширхэг PCR оношлуур хүлээлгэн өглөө


Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМС-ын зөвлөх О.Батбаяр, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, МУЗН-ийн Эрүүл мэнд нийгмийн халамжийн газрын дарга О.Номин нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ. Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлыг даван туулахад эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр Монголын улаан загалмай нийгэмлэг Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж байна.
