Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс коронавирусын ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР хандивлалаа

Нийт 228.000.000 төгрөгийн үнэ бүхий 10.000 ирхэг оношлуурыг Улаан Загалмайн нийгэмлэг БНСУ-ын Сөүл хотын Эрүүл мэндийн Үйлчилгээний сантай хамтран оруулж ирсэн байна. Энэхүү оношлуур нь хүний биеийн цусанд ковид-19-ийн эсрэг биет байгаа эсэхийг түргэвчилсэн байдлаар оношлох зориулалттай юм.
Эрүүл мэндийн сайд томуугийн дэгдэлтийн өмнө түргэвчилсэн оношлууртай болж байгаа нь бидний хувьд томуугийн вирусийг ялгахад хамгийн чухал шаардлагатай. Коронавирусын онц байдлын үед Монголын Улаан Загалмайн нийгэмлэг хамтран ажиллаж байгаадаа талархаж байна гэсэн юм.