Хотын орлогч Д.Ихбаяр болон Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.