Улс удирдах уу? Эсвэл иргэдээ хахуулдах уу?
Уг нь 2020 оны сонгуулиар сонгогдсон гишүүд маань аймаг, дүүрэгтэй их бүтээн байгуулалт хийж бодлогын төвшинд хөгжил авчрах ёстой хүмүүс атал баяр ёслолын үеэр иргэдээр их зүйлийг бүтээгээд явна. Энэ үеэр л сонгогч болох иргэдээ санадаг бололтой.Цагаан сар дөхөөд ирэхээр гишүүд төлөөлөгч нар тойрогтой завгүй ажлаад эхэллээ.
Иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж элдэв янзын боов боорцог, бэлэн мөнгө тараах нь ил цагаан даа гарлаа. Улс орны эдийн засаг, ард иргэд өвчин зовлонд баригдаад байгаа эдгээр өдрүүдэд бодлогын төвшинд дорвитой ажил хийхгүй байж боов боорцог, бэлэн мөнгө тараах ажлыг тэд хийж чаддаг бололтой.
Тодруулбал, хэд хоногийн өмнө Н.Учрал гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг нь тойргийнхоо ахмадуудад сар шинийн босгон дээр ул боов тараасан нь нийт гишүүдэд нөлөөлжээ. Үүнийг гишүүн Т.Доржханд, С.Отгонтуяа нар эсэргүүцээд ч нэмэг болоогүй бололтой
Тэд хийж бүтээж байгаагаараа өрсөлдөхийн оронд бэлгэ сэтлээрэй өрсөлдөх нь олны дургүйцлийг хүргээд байгаа аж. Мөн л өчигдөр Баянхонгор аймгаас сонгогдсон А.Адъяасүрэг, Д.Ганбат нар боодол мөнгө тараасан нь олны эгдүүцлийг хүргээд байна.Өчигдөр буюу 1-р сарын 26-ны өдөр аймгийн өрсөлдөх чадварын тайлан гарсан. Гэтэл 21 аймгийн сүүлийн мушгисан Баянхонгор аймгийн эрхэм гишүүд юу бодож яваа бол. Иргэдийнхээ саналыг худалдаж авахаас өөр ажилгүй болсон гэж харагдах хоёр гишүүн өөрсдийнхөө зурагтай мөнгөн тэмдэгт гаргах нь холгүй сонгогчдодоо мөнгө тарааж байна.
Сонгууль дөхөх тусам иргэдэд тулж үйлчилж, хахуулдаг заншил хэзээ арилах вэ САЙДАА?