Нийтээрээ зорьдог нийслэлийн худалдааны төвийг сурвалжлав



Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болоход 10 гаруй хоногийн хугацаа үлджээ. Энэхүү баярыг ахмадууд болон залуучууд үр хүүхэд, ач зээтэйгээ ураг төрөл, халуун ам бүлээрээ эрүүл энх, төвшин амгалан уулзахын бэлгэдэл болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Харин энэ жилийн хувьд урд хөршид тархаад буй шинэ төрлийн коронавирусын улмаас нутгийн зон олны өргөн хүрээнд бус гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэх уриалгыг олон нийт хэрэгжүүлэхээр болоод байна.
Гэсэн хэдий ч сар шинийн өдрүүд тухайн жилийн өнгийг тодорхойлдог гэж үздэг ард түмэн баярын ширээгээ чимэх идээ, шүүсний дээж, зочин, гийчнийхээ алгыг дээш харуулах хүндэтгэлийн бичигдээгүй ёсоо умартахгүй бололтой. Өнгөрсөн долоо хоногт ахмадууд тэтгэврээ авч, амралтын өдрүүдээр баярынхаа бэлтгэлийг базааж байгаа дүр зургийг нийслэлийн томоохон худалдааны төв Нарантуул захад харж болохоор байв. Харин тус захад өргөн хэрэглээний барааны үнэ ямар байгааг сурвалжиллаа.
Захын хашааны гадна талаас эхтэй гар дээрээс худалдаа эрхлэгчид ганц метр хүрэхгүй зайтай эгнэн байрлах бөгөөд нарны туяанд энэ тэнд гялтганаж харагдах шилэн аяга, болор хундага, алтлаг болон мөнгөлөг, модон цар, хүүхдийн тоглоом гээд хүний хэрэгцээ цөм бүрэн харагдана.
Өндөр настан: “Эмээ нь өмнө нь тэтгэврийн хэдэн төгрөгөө 4, 5 сараар зээлж, цагаан сарыг тэмдэглэдэг байлаа. Энэ жил засгийн хүүхдүүд шийдвэр гаргасан учир хүүхдүүдийнхээ өгсөн мөнгөөр баярын бэлтгэлээ базааж байна. Мэдээж хүний хөл дарах нь тодорхой. Ууц хөдөөнөөс ирчихнэ. Тэгэхлээр хүний гар дээр тавих бэлэг, тавгийн боов, чихрээ авчихвал болоод явчихна.” гэв.
Иргэн: “Сая дотроос 21 ширхэг ул боов, дундын суурь еэвэн 50 мянган төгрөгөөр авлаа. Уг нь үйлдвэрийн боов амт нь дажгүй ч шар тостой гээд их үнэтэй юм.” гэлээ.
Хүснэгт 1. Хэвийн боов, суурь еэвэнгийн үнэ

Тавгийн идээ болон ууцны царын хувьд дангаар нь 15000-25000 төгрөг, хосоор нь 30000-45000 төгрөгөөр худалдаалж байсан юм.
Худалдаачид: “Хэвийн боов амталж үзээд аваарай. Үйлдвэрийн үнээрээ байгаа шүү. Олноор авбал суурь еэвэнгийн үнийг хямдруулж өгнө. Манай лангуу шар тостой ул боовыг хамгийн хямдаар зарж байгаа шүү” гэхчлэн дор бүрнээ орж ирсэн иргэдийг алдахгүйг хичээж нэг нэгнээсээ өрсөж амталгаагаа урд нь барьцгаана.
Захын хүнсний хэсэг, барааны тасгаас хоёр дахин их хүнтэй байлаа. Өмнө долоо хоногтой харьцуулахад цагаан идээний үнэ тогтвортой байсан бол махны үнэ 300-500 төгрөг нэмсэн байна.
Хүснэгт 2. Цагаан идээ болон махны үнэ

Худалдагч: “Хүмүүс ааруул, шар тос зэргийг боломжийнхоо хэрээр авч байна. Цагаан идээний үнийн хувьд нэмэгдээгүй. Хольцгүй ааруул 12000 төгрөг гэдэг бол харьцангуй хямдхан гэж хэлж болно.” гэсэн юм.
Иргэн: “Манай улс өчнөөн сая тоо толгой малтай атлаа махны үнэ нь нэмэгдэнэ үү гэхээс буурдаггүй. Баяр дөхөх сургаар бүр ч үнэтэй болох юм. Малчид уг нь хямдхан нийлүүлдэг гэдэг. Харин ченж, худалдаачид ашиг харж бараг хоёр дахин нугална. Ингэж дур мэдэн үнэ нэмдэг тогтолцоонд хязгаарлалт хийх хэрэгтэй.” гэв.

Цагаан сарын баяр дөхсөн эдгээр өдрүүдэд өргөн хэрэглээний үнэ нэмэгдсэн нь нэг талаар байдаг л үзэгдэл мэт боловч, нөгөө талаар иргэдийн бараа бүтээгдэхүүнийг нөөцөлж буйтай шууд холбоотойг зарим иргэд мөн онцолж байв. Харин барааны хэсгийн ихэнх зай талбайг бэлгийн бараа буюу оймс, бээлий, хүзүүний ороолт, майк, тирко зэрэг эзэлж байсан бөгөөд үнэ нь 700-2500 төгрөгийн хооронд буюу зах зээлийн хамгийн доод ханшаар байлаа. Үүнийг худалдаж авах иргэд ч цөөнгүй аж.
Зах, худалдааны төв нь олон нийтийн хөл хөдөлгөөн хамгийн их газар. Гэтэл ханиалгаж, найтааж, нус цэрээ ил задгай хаяж байгаа маск зүүгээгүй хүн олон харагдана. Тиймээс баяр тэмдэглэнэ гэж хэт сүржигнэж, өргөн хэрэглээний бараагаа нөөцөлж, худалдаа эрхлэгчдийн үнээ нэмэх гол суурийг битгий тавиарай гэж иргэдийн зүгээс хэлж байсан юм.скачать dle 12.0

Холбоотой мэдээ