Нөөцийн мах худалдаанд гарлаа
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж 23 аж ахуйн нэгж, нийт 12.6 мянган тонн махны нөөцийг бэлтгэсэн. Тэгвэл энэ сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэллээ. Үнийн хувьд үхрийн ястай мах килограмм нь 8900 төгрөг, хонины ястай мах килограмм нь 8300 төгрөг, ямааны мах килограмм нь 7100 төгрөгөөр 9 дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж байна.Мөн нөөцийн махны үнийг томоохон зах, худалдааны төвд худалдаалж буй махны жижиглэнгийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 36 хувь, хонины ястай мах 30.5 хувь, ямааны ястай мах 23.2 хувиар тус тус хямд үнээр нийслэлийн иргэдэд худалдан борлуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь цар тахлын үед өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, үнийг зохистой түвшинд байлгахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.