Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтэж, 8 хүний амь нас эрсэдлээ

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 555 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласнаас нийслэлд 461, орон нутагт 94 тус тус илрүүлж ажиллажээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол ес бүртгэгдсэнээс есөн жолооч холбогдож зам тээврийн осол гаргасан байна.
Ослын статистик тоо мэдээллээс харахад орон нутгийн замд осол холбогдох тохиолдлыг судлахад дийлэнх тохиолдолд онхолдох хэлбэрээр осолдож амь эрсдэж байна.