Орон нутагт гарсан ослын дийлэнх нь мотоциклтойгоо онхолдож амиа алджээ
Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн алба 738 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 551 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт зургаан хүний амь нас хохирсон бөгөөд нэг хүүхэд байна.
Орон нутагт гарсан ослын дийлэнх нь мотоциклтойгоо онхолдож амиа алджээ. Ийм нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, өвлийн улиралд мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байх, баталгаатай зам харгуйгаар замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг тус албанаас анхаарууллаа.