Монголчууд 3800 жилийн өмнө ясан халбага хэрэглэж байжээ

Тус сургуулийн багийнхан 2002-2011 онд хийсэн малтлага судалгааныхаа үр дүнд, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын сав нутгаас 7500 жилийн өмнөх ясан хутга, Ховд аймгийн Булган сумын Булган голын сав нутгаас 4500 жилийн өмнөх вааран тогоо, мөн Булга голын сав, Эгийн сав нутгаас 3800 жилийн өмнөх ясан халбага зэрэг олдворыг илрүүлсэн байдаг байна.
Хүн төрөлхтөн байгалийн бэлэн бүтээгдэхүүн үр жимс, өвс ургамал, мөөг, түүхий мах иддэг байсан хуучин чулуун зэвсгийн эрин үеэс дэвшин шинэ чулуун зэвсгийн үед орсон цагаас хоол хүнсээ болгож иддэг болжээ. Ингэснээр хүний уураг тархи, бие бялдар эрс хөгжсөн гэж үздэг билээ. Түүнийг даган хамгийн анхны хэрэглээний хутга, халбага, хоолны тогоо гэх мэт зүйлийг яс, чулуу, шавар зэрэг материалаар чадварлаг хийж сурч, улмаар хүмүүсийн хэрэглээний багаж зэвсэг хүртэл боловсрон хөгжиж ирсэн түүхтэй аж.

