“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-т 30 орчим аж ахуй нэгж оролцлоо
“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд бож өндөрлөлөө. Уг өдөрлөг нь монгол үндэсний болоод олон орны хоолны соёлыг гадаад, дотоодын иргэд, жуулчдад таниулан, сурталчлах, иргэдийн эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. Тус арга хэмжээнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим иргэн, аж ахуй нэгж оролцжээ.