Хөвсгөл, Завхан аймагт гарсан ой хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 6,700 гаруй га талбай шатжээ

    Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Сүхбаатар, Завхан аймагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж, цурамд оруулаад байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 9-нд бүртгэгдсэний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийнхан цурам доторхыг цэвэрлэж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 12 га талбай өртсөн бөгөөд Ням гарагийн 17:00 цагт цурамд оруулсан байна.
Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт ойн түймэр гарсан дуудлага энэ сарын 12-нд бүртгэгдэж, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, Мягмар гарагийн 19:00 цагт түймрийг цурамд оруулжээ. Түймэрт урьдчилсан байдлаар 8 га талбай өртөөд байна.
Завхан аймгийн Баянтэс сумын нутагт газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 8-нд бүртгэгдэж, Мягмар гарагт 18:00 цурамд оруулсан бөгөөд өчигдрийн байдлаар Онцгой байдлын газар, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Увс аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цэргийн дүйцүүлэх албаны алба хаагчид, Тэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Цагаан голын-Ам гэдэг газрын Шар халзангийн-Эх гэдэг газарт унтраах ажиллагаа зохион байгуулж байна. Урьдчилсан байдлаар 6,700 га талбай шатжээ.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хээрийн түймэр гарсан мэдээлэл өчигдөр 16:20 цагт бүртгэгдсэний дагуу тус аймгийн болон Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж өнөөдрийн 05:50 цагт бүрэн унтраажээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ