Хан-Уул дүүргийн иргэдийн 20 гаруй хувь нь эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагджээ

Тэгвэл энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүрэг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг Эрүүл мэндийн дэмжих төвдөө хийж эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дүүргийн нийт иргэдийн 20 гаруй хуьв нь хамрагдаад байна.
Энэ талаар Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн Дэмжих төвийн дарга Т.Дэлгэрмаа "0-17 насны хүүхдийн эрт илрүүлэг, оношилгоо шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төв дээрээ хийж байгаа бол 18-аас дээш насны иргэдийн Хан-Уул ЭМТ, Хан-Уул Нэгдсэн эмнэлэг болон хоёр гэрээт хувийн эмнэлэг дээр хийж байна. ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Дэмжих төвийг байгуулж, тоног төхөөрөмжийг мөн шийдвэрлэсэн өгсөн учраас бид Дэмжих төв дээрээ эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээг цогц хийж байна." хэмээлээ.