Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв “Шүдний гажиг заслын кабинет”-тай боллоо


Ингэснээр Хан-Уул дүүрэг нийслэлийн дүүргүүдээс анх удаа “Шүдний гажиг заслын кабинет”-тай болж, дүүргийн иргэд шүдний гажиг заслын үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээлгүй, Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв болон хувийн эмнэлэгт очих шаардлагагүй, эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээгээ авах бүрэн боломж бүрдэж байгаа юм. Уг кабинетийн нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн, “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-гийн төлөөлөгчид, дүүргийн холбогдох албаны удирдлагууд оролцлоо. "Шүдний гажиг заслын кабинет" нь сард шүдний эмчилгээний чиглэлээр 220-330 хүнд, гажиг заслын чиглэлээр 44 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР