Цагаан хаданд үүссэн цувааг арилгав
Тавантолгой-Цагаанхад чиглэлд ачилт хийх 360 тээврийн хэрэгсэл хоногт гарах квоттой байсныг 650 болгож, Гашуунсухайтын авто замд үүссэн цувааг бүрэн арилгажээ.
Цаашид нүүрс тээврийн тоог хоногт 950 болгон нэмэхээр зорьж байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК компани мэдээлэв.
Мөн өдөр тутмын квотыг нэмэн, дундын болон богинын тээврийн уялдааг хангах, тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбоотой уурхайд асуудал үүсгэхгүй байхад анхаарахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны ТНБД Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хилийн тээвэр, Логистик, Экспортын газар, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Тээвэр, логистикийн газрын удирдлагууд өглөө. Энэ оны эцэс гэхэд 500 сая ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө гарган ажлаа эхлүүлээд байгаа юм.