15 настай хүү аавыгаа буудан хөнөөжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19:20 цагт Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвгэрт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 43 настай, эрэгтэй “О” нь нохойгоо буудах зорилгоор гэрээсээ “Тоз-8” маркийн галт зэвсэг авч гарч, нохойгоо буудах гэхэд түүний хүү 15 настай, эрэгтэй “Т” нь нохойгоо буудаад хэрэггүй гээд галт зэвсгээс барих үед хүүгийн хуруугаар гох дарагдаж, сум алджээ.
Улмаар бууны сум иргэн “О”-гийн биеийн цээжний хэсэгт тусч газар дээрээ нас барсан байна. Цагдаагийн газраас хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.