Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ

2020.12.27-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Haojin маркийн мотоцикл онхолдож, жолооч 65 настай, эрэгтэй С-ийн амь нас хохирсон хэргийг тус тус шалгаж байна. Мөн өдрүүдэд нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30, орон нутагт 18 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иймд жолооч нарыг хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.