40 настай эмэгтэйг боож унагаад автомашиныг дээрэмджээ

Цагдаагийн байгууллагад 2023.02.25-ны 01:45 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уурхайчин багт байрлах “Даниста худалдааны төвийн баруун урд таксинд явж байхад үл таних согтуу залуу таксинд гар өргөж суугаад намайг боож унагаан машинаас буулгаад миний тоёота акуа автомашныг дээрэмдээд явлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагааг зохион байгуулж таксинд явж байсан 40 настай эмэгтэйг боож, автомашин дээрэмдэн зугтсан гэх 42 настай эрэгтэй Т-г олж тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ