Говь-Алтайчууд УИХ-д төлөөлөлгүй болж мэдэх нь...

АТГ-аас өчигдөр /2023.02.28/ "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-н хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийг зарласан. Тэдгээрийн дунд Алтай нутгаас парламентад суудал авсан Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар багтжээ. Тодруулбал,
Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу "Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын давуу байдлаа ашиглаж, бусдад давуу байдал олгож хохирол учруулсан" гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ.
Дээрх хуулийн заалтаас харвал УИХ-ын гишүүн болохдоо өргөсөн "ТАНГАРАГ"-аасаа няцсаныг харж болно. УИХ-ын гишүүд "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн ТАНГАРАГ өргөдөг.
Иймээс "ТАНГАРАГ"-аас няцсан Говь-Алтайн хоёр Төрийн түшээ суудлаасаа мултарч, Алтайчууд УИХ-д төлөөлөлгүй болж мэдэхээр байна...
скачать dle 12.0

Холбоотой мэдээ