ОХУ хилээ ХААЛАА
Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс сэргийлэхийн тулд ОХУ нь нэгдүгээр сарын 31-ний өдрөөс Хятадтай харилцдаг төмөр замын хөдөлгөөнөө түр зогсооно гэж РИА Новости мэдээллээ.
Тодруулбал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Приморск муж, Өвөр Байгал, Амур муж, Хабаровск хязгаар, Еврейн автономит муж гэсэн таван бүс нутагт Хятадтай хиллэх хуурай замын хилийг хаажээ.
Алс Дорнодод хилийн боомтууд Цагаан сартай холбоотойгоор нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллахгүй байгаа. БНХАУ Цагаан сарын амралтыг хоёрдугаар сарын 2-ныг хүртэл сунгасантай холбоотойгоор хил нээгдээгүй байсан. Тэгвэл коронавирусийн дэгдэлт улам нэмэгдэж, нас барагсдын тоо өсөж буй нь ОХУ-ын зүгээс хилээ тодорхой хугацаанд хаах шийдвэрийг гаргалаа.
Түүнчлэн Оросын их дээд сургуулиудад суралцдаг хятад оюутнуудын өвлийн амралтыг 3-р сарын 1 хүртэл сунгах санал гаргажээ.