Ирэх 5 жилд агаарын температур нэмэгдэх төлөвтэй байна

Ирэх 5 жилийн агаарын дундаж температур нэмэгдэх төлөвтэй байгааг Английн үндэсний цаг уур судлалын хүрээлэн  “Met Office”-оос таамаглан гаргажээ.
2016 онд агаарын температур 1.16С-ээр нэмэгдсэн бөгөөд хамгийн халуун жил болж өнгөрсөн юм.  Тэгвэл судлаачид 2020-2024 оны дэлхийн цаг агаарын дундаж температур 1.15-1.46С хүртэл  ахин нэмэгдэнэ гэж үзэж байгаа ба урьд өмнө тохиолдож байгаагүй хамгийн халуун өдрүүд үргэлжилнэ гэжээ. Эрдэмтэд дэлхийн дулаарал 1.5С-ээр нэмэгдэхэд л аюултай төвшинд хүрнэ хэмээн анхааруулдаг ба  үүнээс улбаалан байгаль орчны хувьд ихээхэн өөрчлөлт гарч цөлжилт эрчимжиж, гол мөрөн, булаг шанднууд хатан ширгэж, унд хоол хүнсний хомсдолд орох зэрэг асар их аюул нүүрлэхэд ойрхон байгааг мэдэгдлээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ