“Жек Ма” сан коронавирусний вакциныг гарган авахад зориулан хандив үзүүлнэ



"Жек Ма” сан коронавирусний вакцины судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг дэмжих зорилгоор 100 сая юань буюу 14.4 сая ам.долларыг хандивлана гэж Хятадын цахим худалдааны "Alibaba” группийг үүсгэн байгуулагч Жек Ма мэдэгдсэн байна. 
"Эрдэмтэд цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа хэдий ч вакцины судалгаанаас өгсүүлээд их хэмжээгээр үйлдвэрлэх, хэрэглэх хүртэл амаргүй замыг туулна гэдгийг бид сайн мэдэж байгаа. "Жек Ма” сан вирусний эсрэг тэмцэж буй анагаахын шинжлэх ухааны салбарт илүү их тусламж үзүүлэхийн төлөө зүтгэх болно” гэж Жек Ма хэлжээ. 
"Манай компани коронавирусний вакциныг гарган авах, шинэ эмүүдийг бүтээхэд шаардлагатай хиймэл оюун ухаант бүх тоног төхөөрөмжөөр олон нийтийн судалгааны хүрээлэнгүүдийг хангана” гэж "Alibaba” групп мэдэгдсэн байна.
Мөн "Alibaba” эмнэлгийн хэрэгслүүдэд зориулан 1 тэрбум юанийн тусгай сан байгуулсны зэрэгцээ Хятад даяар тархалтын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад 500 мянган юань хүртэлх хэмжээний эрүүл мэндийн даатгал олгох ажээ. 

скачать dle 12.0

Холбоотой мэдээ