АНУ-д коронавирусний хүнээс хүнд дамжин халдварласан анхны тохиолдол илэрчээ

АНУ-д коронавирусний хүнээс хүнд дамжин халдварласан анхны тохиолдол илэрчээ.
CNBC” телевизийн мэдээлснээр, энэ өвчнөөр халдварласан хүн нь 60 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд гэргий нь Хятадад зорчсоныхоо дараа эргэн ирсэн байжээ. Энэ нь АНУ-д бүртгэгдсэн 6 дахь тохиолдол болж байна.
Иллинойс мужийн эрүүл мэндийн газрын тархвар судлаач Женнифер Лейдений мэдэгдсэнээр, эрэгтэйн биеийн байдал хэвийн байгаа бол Ухань хотоос Чикагод ирсэн түүний 60 настай гэргийн биеийн байдал маш сайн байгаа гэнэ.
Коронавирусний  хүнээс хүнд дамжин халдварласан анхны тохиолдол Европт өнгөрсөн долоо хоногт илэрсэн тухай “CNN” телевиз мэдээлсэн юм. 
Эх сурвалж: Montsame.mnскачать dle 12.0

Холбоотой мэдээ