Нийслэлийн 4 мандатыг орон нутагт шилжүүлэв
УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногийн даваа гарагт хуралдаж, сонгуулийн тойрог, мандатыг хэрхэн хувааж байгаагаа зарласан юм. Улс бүхлэээрээ 29 тойрог, 76 мандаттай байхаар шийдвэрлэсэн. Орон нутагт 20 тойрог, 52 мандат өгсөн бол нийслэлд 9 тойрог 24 мандат оноолоо. Үндсэндээ нийслэлийн мандатаас 4-ийг нь орон нутаг руу шилжүүлэв. Нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 5 мандат оногдсон. Тэгвэл Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүргийн дунд 2-хон мандат л ногдлоо.