Бөхчүүдийн шаардлагад МҮБХ хүндэтгэлтэй хандана гэж мэдэгдэв
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-г бөхчүүдийн олонхын төлөөллөөс Цэцдийн зөвлөлөө хуралдуулан Эх Эе хуралдуулахыг шаардаж байгаа юм.
Харин МҮБХ-ноос коронавирусний халдвараас үүдсэн хөл хорио тавигдсаны улмаас ойрын хугацаанд хийх боломжгүй хоригийг цуцалсны дараа зарлана гэж мэдэгдлээ. Улс, аймгийн цолтой бөхчүүд өнгөрсөн нэгдүгээр сард нэгдэж МҮБХ-г нэн даруй Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, Их Эеийн товоо зарлахыг шаардсан боловч коронавирусний хорио цээрийн улмаас гуравдугаар сарын 2 хүртэл олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, цуглаан зохион байгуулахгүй байх Төр засгийн шийдвэр гарсан. Иймд хөл хорио цуцалсан даруйд тэдний тавьсан шаардлагыг МҮБХ бүрэн дүүрэн хүлээн авч хүндэтгэлтэй хандана гэж мэдэгдэв.