Алслагдсан сумдад түргэн тусламжийн машин өгөв

Өнөөдөр аймгийн алслагдсан болон яаралтай тусламжийн унаа шаардлагатай 27 байгууллагад түргэний машин гардуулж байна.
Тодруулбал, Увс аймгийн Тэс сум, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум, Говь-Алтай аймгийн Тонхил сум болон техник хэрэгсэл шаардлагатай бусад аймаг, сумдын эмнэлэг, иргэдэд эдгээр машиныг хүргэхээр болжээ.
Түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөх үеэр “ЭМБ-уудын автомашин парк шинэчлэлтийн хүрээнд 2018, 2019 онд 8.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийт 160 гаруй автомашиныг нийлүүлээд байна. 2020 онд ч эмнэлгийн парк шинэчлэлтийг шат дараатайгаар хийнэ” гэдгийг албаны төлөөлөгчид хэлж байсан юм.
Мөн иргэн Я.Өлзийбаяр "Би Увс аймгийн Тэс сумын эрүүл мэндийн хэлтсийн түргэний жолоочоор ажиллаад 10 жил болж байна. Улирлаас хамаарч сумаас хол зайтай айлуудад хүрч үйлчлэхэд хэцүү байдаг. Манайд түргэний хоёрхон тэрэг байдаг. Одоо гурав болж байгаад их талархаж байна" гэлээ.
    
скачать dle 12.0

Холбоотой мэдээ