Сар шинийн үеэр уламжлал ёсоор ном хурах ч олныг хамруулахгүй
Ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл олон нийтийн арга хэмжээг хориглосонтой холбогдуулан гандан хийдүүдэд ном хурах ажиллагааг зогсоохгүй харин олныг хамруулахгүй байх гэдэг чиглэлийг Улсын онцгой комисс барилаа.
Энэ талаар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ажилтан хэлэхдээ “Гандангийн үйл ажиллагаа зогсохгүй, цаг үеийн нөхцлөөс шалтгаалан уртасгасан цагаар хурал хурж байна. Мөн олон хүнийг хамруулсан хурал ном хурах үйл ажиллагааг хязгаарлаж хамба ламын шийввэрээр бүх хийд уртасгасан цагаар ном хурж байна. Сар шинийн үеийн хурал ном уламжлал ёсоор болдгоороо болно, гэхдээ олныг хамруулахгүй гэлээ.