Насанд хүрээгүй хүүтэй захидлаар харилцаж байсан Шотландын сайд огцров
Шотландын Сангийн сайд Дерек Маккей 16 настай хөвгүүнтэй харилцаж байсан захидал нь ил болсны дараа огцорсон тухай The Guardian сонин мэдээлжээ.
Анх орон нутгийн сонинд Дерек Маккейн цахим шууданг дэлгэсэн юм.Сайд хөвгүүнийг хөөрхөн хэмээн магтаж үс засалтынх талаар бичсэн байжээ. 42 настай сайд залуу хүүгийн Facebook болон Instagram-д өөрөө санаачлага гарган найзаар бүртгүүлсэн байжээ. Удалгүй түүнийг оройн зоог мөн парламентын арга хэмжээнд зочноор урьсан аж. Нэгэнтээ бас хүүгээс Шотландын тусгаар тогтнолыг дэмждэг үү гэж асуусан байна.
Сайд энэ бүхнийнхээ төлөө хүүгийн гэр бүлээс уучлалт хүсэж, албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргажээ. Шотландын Ерөнхий сайд түүний энэ үйлдлийг ёс зүйд үл нийцнэ гэж үзэж байгаа тул огцрох хүсэлтийг нь хүлээн авсан байна.