Эх оронд минь эх орончид хэрэгтэй
-“Сонгуулийн мөнгөө коронавируст зарцуулъя” гэх оронч байна уу-Дэлхийн бүх л улс орон эдийн засгийн асуудалдаа анхаарч, коронавирусын эсрэг эм тариа, бэлдмэлд гол анхаарлаа төвлөрүүлж байна.
Тэгвэл монголчууд бид хэрхэн ажиллаж, сэтгэж байгаа бол. Айл өрхүүд өөрсдийн төсөвтөө тааруулаад багагүй бэлтгэл хийх болж. Ёр ёрлосондоо бус хамгаалалт хийж байгаа хэрэг. Тэгвэл улстөрчид, УИХ, Засгийн газар хэрхэн анхаарч ажиллаж буй нь өнөөдөр ч бүрхэг, чимээгүй хэвээр л байна.
Намрын ээлжит чуулган завсарлангуут хэдэн байнгын хороод цаасан бухал болох ажлын үр дүнгээ тайлагнасан болоод таг чиг.
Бид өмнөхөө хэзээ ч мартаж болохгүй. 2000 оны эхээр буюу 2003-2004 онд Sars”-аас үүдэн Азийн орнуудын эдийн засагт багагүй хүндрэл учирч байсан бөгөөд өнөөдрийн коронавирус зөвхөн Хятад, Азийн улс орнууд бус дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой болчхоод байхад Монгол Улсын Засгийн газар ганц үг ган хийхгүй байгаа нь сонгуулийн шоундаа бэлдэх мөнгийг нь авчих вий гэж эмээж байна гэх хардлагыг төрүүлж байна.
Коронавирус эх оронд маань ороод ирвэл юун сонгууль манатай болно гэж яагаад сэтгэхгүй байна вэ. Өнөөдрийн байдлаар, тойрог мандат ярьж байгаа ч эрх баригчдын цээжинд сонгуулийн төсөв байтугай сонгуульд яаж ялах аргачлал нь байгаа нь дамжиггүй.
Эрлийз хурлызаараа дуудалцан, цусны цэвэр, ясны зан чанараа үзэх гэж байгаа юм шиг аяглаж аашилж байгаа улстөрчдөд “Сонгуульд төсөвлөх мөнгөө коронавируст зориулъя” гээд хэлчих эх оронч өнөөгийн улстөрчдөд, нөгөө 74-т алга. Гэхдээ эх орноо эн тэргүүнд тавьж гэмээнэ ёстой л ногоон гэрлээр тэр эрхэм сонгуульд ялалт байгуулах нь нь тодорхой.
Эх оронд минь өнөөдөр эх орончид л чухал байна.