Шүлсээ хаявал 10 мянган төгрөгөөр торгоно
Өндөр хөгжилтэй орнууд гудамж талбайдаа нус цэрээ хаях нь битгий хэл зажилсан бохь хаяхыг хориглож хатуу торгууль ногдуулдаг. Харин манайд эсрэгээрээ гэж хэлж болно. Машиныхаа цонхоор тамхиныхаа иш, ундааны лааз, сав, зайрмагны цаасаа хаях нь энүүхэнд.
Уг манайд улсад хэрэгждэггүй л болохоос дээрх зөрчилд арга хэмжээ авах журам заалт байдаг байв. Тухайлбал, 1985-1990 онд гудамж талбайд бие зассан иргэнийг албадан ажил хийлгүүлдэг байлаа. Замхарч одсон л болохоос бид мөрдөх хууль журамтай байсан нь саяхан.
Тэгвэл энэ онд энэхүү арга хэмжээг авдаг болж эхлэх бололтой. Тодруулбал, 2020 оны 2 дугаар сарын 6-нд хотын мээр захирамж гаргаж “Гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан иргэнийг торгохоор тогтов. Нэг талаар коронавирус тархахаас хамгаалж онцгой дэглэм тогтоосонтой, нөгөөтэйгүүр хөрс орчны бохирдолтой холбоотойгоор ийнхүү захирамж гаргасан.
Иймд дээрх зөрчил гаргасан иргэдийн “Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-т зааснаар торгох юм байна. Уг заалтад “... олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш хог хаясан хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн байдаг бөгөөд цагдаагийн байгууллагаас хяналт тавин ажиллаж буй юм.
Дашрамд дуулгахад бусад улс орнууд хуульдаа тусгасан байдаг бөгөөд Сингапурт 5000 сингапур доллар, Солонгост 40 ам.доллар, Японд 1000-10.000 иенийн торгууль ногдуулдаг байна.