Шилийн Богд чиглэлийн хөдөлгөөнийг хориглолоо

Цагаан сарын баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй болсонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн Богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон байна. 
Шинэ төрлийн Covid 2019 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор "Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй" хэмээн дээрх асуудлаар тус аймгийн Засаг дарга өнөөдөр захирамж гаргажээ.
Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн хот хоорондын тээвэр, албан бус такси зэрэг бүх хөдөлгөөн зогсохоор болсон аж.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ