Эрэгтэй жүжигчид өнөөдөр загварын тайзнаа алхана
"MODE" хувцас загварын урлангийн анхны бие даасан шоу өнөөдөр (2019.09.28) "The Corporate Hotel and Convention Centre"-т болох юм. Жүжигчин Амараа, Эби, Оргил, "Гайс"-ын Мийгаа тэргүүтэй эрчүүд загварын тайзнаа алхах юм байна.
Тус шоу үндсэн гурван хэсэгтэй байх бөгөөд топ загвар өмсөгчид, олон улсын шагналт миссүүд тайзнаа алхахаас гадна Монголын урлаг соёлын нэр хүндтэй төлөөлөл болсон шилдэг эрэгтэй кино жүжигчид "bespoke suit" цуглуулгыг танилцуулах ажээ.
Б.ЖАРГАЛ
news.mn