У.Насанжаргал шатрын тав дахь эрэгтэй Их мастер боллоо
Шатрын Их мастерын норм олгох “Third Saturday” цуврал тойргийн гурав дахь тэмцээн Серби улсын Нови-Сад хотноо энэ сарын 1-нээс 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд манай улсаас Олон улсын мастер У.Насанжаргал, Д.Батсүрэн нар оролцож, их мастерын нормын болзол биелүүлэхээр өрсөлджээ. Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэхдээ их мастер цолны сүүлчийн болзлыг хангасан У.Уртнасан Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат.
Их мастер болоход юуны түрүүнд чансааны оноогоо 2500-гаас дээш болгон, дахин гурван болзол хангах учиртай аж. Өнгөрсөн жил тэрбээр Дэлхийн шатрын олимпиадад оролцохдоо хоёр болзлыг нь хангасан бол сая Серби улсад зохион байгуулагдсан тэмцээний үеэр сүүлчийнхийг нь биелүүлээд их мастер боллоо. Шатрын спортын оргил цолд хүрсэн тэрбээр Монголын 11 дэх, эрэгтэйчүүдээс тав дахь тамирчин юм.
Түүний хамгийн том зорилго их мастер болох байжээ. Тиймээс түүндээ хүртлээ амжилтдаа ханаж, зарим зүйлд сатаарахыг хүсээгүй аж. Тэрбээр “Жижигхэн толгойн орой дээр гарчихаад амсхийгээд байвал зорилгодоо удаан хүрнэ. Тиймээс олон улсын мастер төдийгүй бусад цолны болзол хангасан ч аваагүй” ярив.