Их Мастер А.Энхтуул Их Британид чансаагаа ахиулжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британийн Гибралтарт жил бүр зохион байгуулагддаг “Гибралтар” уламжлалт олон улсын шатрын фестиваль нэгдүгээр сарын 19-31-нд амжилттай явагджээ.
Тус фестивалийн дэлхийн шилдэг шатарчид өрсөлддөг “Мастерс” ангилалд Монгол Улсаас ОУМ С.Билгүүн, ИМ А.Энхтуул нар амжилттай оролцож, ИМ А.Энхтуул гадаад чансаагаа +20.6 оноогоор ахиулсан байна.
Ташрамд сонирхуулахад, тус тэмцээний эмэгтэй ангилалд түрүүлсэн шатарчинд 20 мянган фунт стерлингийн мөнгөн шагнал олгодог бөгөөд дэлхийд хамгийн том нээлттэй ангиллын шатрын тэмцээнд хэмээгддэг байна. Энэ жил уг шагналыг БНХАУ-ын тамирчин эмэгтэй дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөгч, Их мастер Тан Жонги хоёр дахь удаагаа хүртжээ.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг