“Ковид-19”-ын халдварын улмаас 2122 хүн нас баржээ
ЭМЯ-наас шинэ коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдлын мэдээллийг өнөөдөр 10:00 цагийн байдлаар мэдээллээ.
Тус өвчнөөр өнөөдрийн байдлаар 2122 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 75586-д хүрсэн бол 16027 хүн эдгэрчээ. Иймд иргэд уг вирусээс өөрийгөө болон ойр дотны хүнээ хамгаалж, болзошгүй аюулаас сэрэмжлэн өдөр тутамдаа амны хаалт зүүж хэвших, гараа тогтмол угаах, өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байхыг тус яамнаас анхааруулж байна.