Гахай жилийн 10 цагаан үйл явдал

Аливаа зүйл хар цагаанаар ялгарч байдаг бөгөөд тэдгээр нь амьдралын урсгалд гарч ирж буй үйл явц юм. Тэгвэл улиран одож буй гахай жилийн сайн, муу үйл явдлаас 10 цагаан, 10 хар хэмээн тоймлон хүргэж байна.
Гадаад харилцаа
Монгол Улсын гадаад харилцаанд ахиц гарч хөрш орнууд болон дэлхийн томоохон улс орнуудтай түншлэлээ өргөжүүлсэн нь улиран одож буй гахай жилийн онцлох үйл явдлууд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж тус улсын ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн уулзсан нь Монгол Улсын   Ерөнхийлөгч нарын АНУ-д хийсэн тав дахь айлчлал байв. Энэ айлчлал нь Америк Монголын харилцааг нэг түвшнээр ахиулж Стратегийн түншлэлийн тунхаглалыг зарласнаар АНУ-тай хамтран ажиллах 17 дахь улс нь болсон байна.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын байлдааны түүхэн  ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад албан айлчлал хийснээр Монгол, Оросын харилцаа нэг шат ахин Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлаж Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг байгуулсан юм.
Өнгөрөгч гахай жилд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиосон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-д Төрийн айлчлал хийсэн билээ. 
Дэлхийд Монголоо сурталчилсан “The Hu” хамтлаг
Дэлхийд Монголын рок урсгалыг таниулсан “The Hu” хамтлаг энэ жилийн хамгийн гэгээлэг үйл явдал байлаа. Тус хамтлагийнхан богино хугацаанд дэлхийн хөгжмийн ертөнцөд хүннү рокийг таниулж чадсан бөгөөд европын 15 орны 20 гаруй наадмын тоглолтод оролцохын зэрэгцээ Канад, Америк, Японоор аялан тоглож, өнөөдрийн 70 гаруй тоглолтыг хийгээд байна. “The Hu” хамтлагийн анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу” дууг Youtube сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзсэн байдаг бөгөөд тэдний амжилтыг төр засгаас үнэлж төрийн тэргүүн дээд “Чингис хаан” одонгоор шагнасан.
Э.Содномпилжээ “Гиннесийн ном”-д албан ёсоор бичигдсэн.
“Рио-2016” паралимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ пара пауэрлифтингийн ДАШТ-ний эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөж түрүүлсэн. Тэрбээр энэхүү дэлхийн дээд амжилтаараа “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгүүлсэн билээ.
                      Ой тогтоолтын тамирчид дэлхийд шагшигдав
Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын 16 тамирчин өрсөлдөж алт 5, мөнгө 8, хүрэл медаль 7-г хүртэж дэд байрт шалгарсан нь гахай жилийн бахархам, содон амжилтуудын нэг байсан юм. Тэдний эл амжилтыг дэлхий шагшиж Монголчуудын IQ6666 гэж тодотгож байв.
 
Анх удаа багийн спортын төрлөөр олимпт оролцоно
Манай сагсчид АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй хамгийн өндөр зэрэглэлийн “FIBA 3×3” Их дуулга тэмцээнээс “Токио-2020” олимпийн эрхийн оноо авсан билээ. Энэ үйл явдал нь Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпийн эрх авч, шууд оролцох эрхтэй дөрвөн багийн нэгээр тодорсон билээ.
   
Ахмад тамирчин Ц.Раднаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов
Өдгөө 86 насны сүүдэр тохиож буй ахмад тамирчин Ц.Раднаа Малайз улсад болсон хөнгөн атлетикийн 21 дэх удаагийн Ази тивийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээний 400 метрийн зайн гүйлтэд 85 насны ангилалд алтан медаль хүртэж Австралид болсон хөнгөн атлетикийн тэмцээний гурвын харайлт, 60 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлтийн төрөлд дээд насны ангиллын дэлхийнамжилтыг шинэчлэн тогтоож монгол хүний тэсвэр тэвчээр хатуужлыг харуулж монголчуудаа баярлуулсан юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавилаа
Нефтийн үйлдвэрийн шавыг тавьж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил энэ онд эхэллээ.
Энэтхэгийн Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлээр барих нефтийн үйлдвэрийн шавыг тавьсан. Бүтээн байгуулалтын ажлын явцад 1200-1500 ажлын байртай байх бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор 600 хүний байнгын ажлын байр шинээр бий болох юм.
Газрын тосны нөөцийн хувьд эхний тогтоогдсоноор 40 жил ашиглаж боломжтой тус үйлдвэрийн  дэд бүтцийн  бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч гахай жилд эхлээд байгаа билээ.
Сайжруулсан шахмал түлш
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гахай жилд авсан арга хэмжээ бол түүхий нүүрсийг сайжруулсан шахмал түлшээр сольсон явдал байв.  Ингэснээр агаарын чанар дээшилж, найрлага дахь тоосонцорын хэмжээ нь  буурч утаа багассан. Мөн гэр хороолын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч суурилуулсан, сайжруулсан түлшний үнсээр зам талбаын хавтан хийх төсөл хэрэгжүүлж эхлээд байна.
 
Шатрын их мастертай болов
Шатрын Их мастерын норм олгох “Third Saturday” цуврал тойргийн гурав дахь тэмцээн Серби улсын Нови-Сад хотноо энэ сарын 1-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Тус тэмцээнд манай улсаас Олон улсын мастер У.Насанжаргал, оролцсон бөгөөд Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат тэрбээр их мастерын болзол хангаад байна. 
Халдвараас хамгаалсаар байна
Эрүүл мэндийн салбарыхныг магтахгүй байх аргагүй. Гахай жилийн шувтарага дээр гарсан аймшигт  өвчний эрсдэлд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж  байгаа ч  өнөөдрийг хүртэл хаалгаараа  оруулаагүй л байна.
Мөн ЭМД-ийн даатгалаар иргэд 7 төрлийн үйлчилгээ авах боломжтой болсон гээд энэ эрүүл мэндийн салбарт эерэг зүйл тоочвол олон.  
Erennews.mnскачать dle 12.0

Холбоотой мэдээ