Коронавирус бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлөхгүй хэмээн “Huawei” мэдэгджээ
Тав дахь үеийн "5G"харилцаа холбооны сүлжээнд зориулагдсан тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд шинэ коронавирусний дэгдэлдт нөлөөлөхгүй хэмээн “Huawei” компанийн бүтээгдэхүүн хариуцсан хэлтсийн тэргүүн Ян Чаобин мэдэгджээ.
“Вирус дэгдэж эхэлснээс хойш хэсэг хугацаа өнгөрч, “Huawei” компанийн өмчид байдаг бүх үйлдвэр үйл ажиллагаагаа сэргээсэн. Гол нийлүүлэгчид мөн үйл ажиллагаагаа сэргээж байгаа учир коронавирусний өвчин нийлүүлэлтийн хэмжээнд нөлөөлөхгүй” хэмээн тэрбээр ярьсан байна.
1987онд байгуулагдсан “Huawei” компани нь дэлхийн харилцаа холбооны технологийн хамгийн том компаниудын нэг юм. Тус компани нь "Nokia", "ZTE", "Ericsson", "Samsung"-с гадна "5G" сүлжээг гол хөгжүүлэгчдийн нэг юм.