HUAWEI ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ 10 БРЭНДИЙН НЭГЭЭР ТОДОРЛОО

Их Британид төвтэй брэнд үнэлгээ, стратеги зөвлөгөөний тэргүүлэгч БРЭНД ФАЙНАНС олон улсын байгууллагаас Huawei брэндийг анх удаа хамгийн үнэ цэнтэй топ 10 брэндийн нэгээр нэрлэснийг энэ даваа гарагт Huawei компани зарлав. Саяхан нийтлэгдсэн Brand Finance Global 500 2020 тайланд Huawei нь 65.084 тэрбум ам.долларын брэндийн үнэлэмжээр жагсаалтад байгаа Хятадын гурав дахь компани болж байгаа бөгөөд тус брэндийн үнэ цэн жил бүр 4.5 %-иар өсөж байгаа аж.
"Олон нийтийн магтаал маргаан дунд байнгын анхаарлын төвд байдаг Хятадын аварга компани хөгжин урагшилсаар байгаа ба 65.1 тэрбум ам.долларын брэндийн үнэлэмжээр анх удаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй топ 10 брэндийн жагсаалтад багтлаа" гэж Брэнд Файнанс тайландаа цохон тэмдэглэжээ.
Шилдэг 500 брэндийн 45.4 %-ийг бүрдүүлж буй 205 компани нь АНУ-ын компаниуд бөгөөд тэдний нийт брэндийн үнэлгээ 320.4 тэрбум ам.доллар болсноор эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг улсаар тодорсон. Хятад улс удаалж тус жагсаалтын 18.9 %-ийгэзэлж байгаа тус улсын 70 компанийн нийт брэндийн үнэ цэн 133.4 тэрбум ам.доллар болсон байна.


Мөн онд Huawei компани нь тодорхой хэмжээгээр олонд танигдсан HiLink экосистемийн таблет, хувийн компьютер, IoT төхөөрөмж зэрэг олон төрлийн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлж зах зээлд танилцуулсан.