“Huawei” компанийн талаарх шийдвэрээ "эргэн харахыг" уриалжээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “5G” системдээ “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрөх шийдвэрийнхээ талаар дахин тунгаан бодохыг Их Британид уриалжээ. М.Помпео Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой пүрэв гарагт уулзах юм
“Их Британид шийдвэрээ эргэх харах боломж бий. Холбоотон орнуудаа “найдвартай” мэдээллийн сүлжээгээр хангагдсан эсэхэд манай улс итгэлтэй байх хэрэгтэй” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Их Британийг зорихынхоо өмнө сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компанийн тоног төхөөрөмжүүд тагнуулын эрсдэл учруулна хэмээн АНУ үзэж байгаа юм. Харин Их Британийн Соёлын сайд Баронесс Морганы мэдэгдсэнээр, Их Британи нууцын зэрэглэлийн мэдээлэл солилцоход “Huawei” компани нөлөө үзүүлэх боломжгүй ажээ.
М.Помпео Их Британид хоёр өдрийн айлчлал хийх хугацаандаа Б.Жонсоноос гадна тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Раабтай уулзаж, хоёр талын маргаантай асуудлуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна.