Ираны бөхчүүд олимпын эрх олгох тэмцээнд оролцож чадахааргүй болжээ

Бөхийн спортын төрлүүдэд хүчтэй өрсөлдөгч Иран улсын бөхчүүд бэлтгэл хийх боломжгүй болжээ. Тус улсад 300 гаруй хүн шинэ коронавирусийн халдвараар өвчилж, 30 гаруй хүн нас бараад байна. Тиймээс Засгийн газар нь чөлөөт бөх, сонгомол бөх болон бусад спортын бэлтгэлийн баазуудаа хаажээ. Хэрэв уг аюулт өвчин тус улсад улам даамжирвал тамирчид нь олимпын эрх олгох тэмцээнд оролцож чадахааргүй нөхцөл байдал үүсчээ.
Ираны чөлөөт бөхийн тамирчид олимпын зургаан жингээс 65, 74, 97 кг-ын жинд эрх авч чадаагүй байгаа юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ