Америкт коронавирусын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
АНУ-д коронавирусын улмаас нэгэн иргэн нас барсан болохыг тус улсын албаныхан мэдээллээ ингэснээр энэ нь тус улсад бүртгэгдэж буй анхны тохиолдол болж байна.
Эх сурвалжуудын хэлж буйгаар нас барсан этгээд нь Вашингтон мужид амьдардаг 50 орчим насны эрэгтэй байсан ба ужиг өвчтэй, бие султай хүн байжээ. Тэрбээр халдвар гарсан улс орнууд болон өндөр эрсдэлтэй газруудаар огт зорчоогүй ч халдвар авсан тул түүний амьдардаг мужийн засаг захиргаанаас онц байдал зарлажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп энэ асуудлаар олон нийтэд хандаж үг хэлсэн бөгөөд “Коронавирусын халдвар нэмэгдэж илүү олон тохиолдол бүртгэгдэх нь ойлгомжтой байна. Гэхдээ бид ямар ч нөхцөл байдалд бэлэн байгаа” гэжээ.
Өнөөдрийн байдлаар Америкт 62 коронавирусын халдварын тохиолдол илрээд байна.
Erennews.mn