Б.Нетаньяху маш бага саналын зөрүүгээр ялалт байгуулж магадгүй
Израилд даваа гарагт явуулсан парламентын сонгуульд Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өрсөлдөгч Бенни Ганцыг маш бага саналын зөрүүгээр ялах төлөвтэй байгааг сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Израилын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Б.Нетаньяхугийн “Ликуд” нам 36-37 суудал, Б.Ганцын “Цагаан-Цэнхэр” нам 32-33 суудал авах төлөвтэй байгаа ажээ. Б.Нетаньяху сонгуулийн уг дүнгийн талаар мэдэгдэхдээ, манай улсын хувьд агуу ялалт боллоо гэжээ. Гэсэн хэдий ч “Ликуд” нам эвсэл байгуулахад нэг суудал дутаж магадгүй байна.
Израилд нэг жилийн дотор гурав дахь удаагаа сонгууль явуулж буй нь энэ бөгөөд өмнөх хоёр сонгуульд хоёр гол намын аль аль нь олонхын суудал авч чадаагүй юм. Израилын Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан, 70 настай Б.Нетаньяху тав дахь удаагаа улиран сонгогдохыг эрмэлзэж байна. Тэрбээр 1996-1999 оны хооронд болох 2009 оноос хойш уг албан тушаалыг хашиж байгаа юм.
Montsame.mn