Айовад болсон сунгаанд Трамп илт давуу ялжээ

Даваа гарагт АНУ-ын Айаво муж улсад болсон Бүгд Найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах эхний сунгаа буюу кокуст тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп ялжээ.
“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олонхын санал авч ялсныг мэдэгдэж байна” гэж Айова муж улс дахь Бүгд Найрамдах нам "Twitter" хуудсандаа мэдэгдсэн байна. Саналын бүх хуудсыг тоолж дууссаны дараа Трамп нам нэгт гишүүдийнхээ 97.15 хувийн дэмжлэгийг авжээ. Бусад өрсөлдөгчид болох Иллинойс муж улсаас Конгресст сонгогдож байсан радиогийн нэвтрүүлэгч Уильям Жозеф Уолш, Массачусетс муж улсын захирагч асан Уильям Флойд Уэлд нар тус тус 1 гаруйхан хувийн санал авсан байна. Санал хураалтад 32 мянга гаруй хүн оролцжээ.
Дональд Трамп Айовад ялах нь гарцаагүй байсан бөгөөд тэрбээр Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах өрсөлдөөнд маргаангүй тэргүүлж байгаа юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ