П.Анужин туслахдаа машин бэлэглэжээ


“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээрээ олонд танигдсан нэгэн бол П.Анужин. Түүний хувьд цахим орчинд идэвхтэй нэгэн төдийгүй бөгөөд “Мацагтан Монгол” группыг хөтлөдөг.
П.Анужин өчигдөр өөрийн цахим хуудаснаа туслах бүсгүйдээ машин бэлэглэсэн тухайгаа “Олон жилийн үнэнч туслах, миний манай бүх юм болсон үзэсгэлэнт бүсгүйд машины түлхүүр өглөө. Бид хоёр хоёулаа баярлаад... Нээх гоё. Эд илүүдсэндээ бус өгөх сэтгэл үүсч, хичээлээ. Энэ бүсгүйн сэтгэлийг юугаар ч бас үнэлшгүй ээ.
Нэг газраа туйлбартай, үнэнч ажилладаг чанар монгол хүнд их дутмаг. Өөрт ашигтай хувилбар гараад ирүүт шууд ажлаа хаядаг. Өмнөөс мэдэгдэнэ энэ тэр байхгүй, алга болдог. Бас аливааг амархан мартдаг! Хөгжиж өөдлөхөд тань нэмэр тус болсон хүмүүсийг хэзээ ч бүү мартаарай! Япончуудын эрхэм нэгэн чанар бол хүний ачыг ашид санах! Түүндээ ч тэд холдоо бартаагүй явдаг гэлтэй. Нэг хүний сайхан сэтгэлийг үүрд алдах их том гарз гэж би хувьдаа боддог. Нэг илүү эдтэй явсанаас нэг хүний нүүрэнд баяр тодрохыг харах сайхаан” хэмээн бичжээ.

оллоо.мн
скачать dle 12.0

Холбоотой мэдээ